08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 03:25
Борнуур сумын шинэ сургуулийн барилгыг Боловсролын яам, аймгийн Барилга захиалагч орон сууцны корпорацийн захиалгаар "ТГТ" ХХК зураг төслийг боловсруулж, "Өгөөмөр уул" ХХК-ийн хамт олон гүйцэтгэгчээр ажилласан ба комиссын гишүүдийн үүрэг даалгаварын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.
Энэхүү шинэ сургууль нь хоёр блок, гурван давхар байшингаас бүрдэх ба гадна тохижилт, явган зам талбай, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, сандал сүүдрэвч, гадна спорт талбай, гадна цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээг цогцоор шийдвэрлэсэн байна.