09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 18:52
Хүүхдээ хайрлаж, хамгаалах нь эцэг эх бүрийн үүрэг.
Хүүхдийг хараа хяналтгүй орхих нь:
⚠️ Осол, гэмтэлд өртөх
⚠️ Гал, усны аюулд орох
⚠️ Зам тээврийн осолд өртөх
⚠️ Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх
⚠️ Хорт бодис, эм бэлдмэлд хүрэх
⚠️ Өндрөөс унах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
✅ Хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх
✅ Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан байнгын анхаарал тавих
✅ Гал, цахилгаан хэрэгсэл, эм, химийн бодис зэрэг аюултай зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах
✅ Гадаа тоглох, зам хөндлөн гарах, усанд орох үед нь заавал хараа хяналт тавих
✅ Хүүхдэд аюулгүй байдлын зөв дадал, мэдлэг олгох
✅ Хүүхдээ хэнтэй, хаана, юу хийж байгааг нь анхаарч байх ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ!
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.
Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
https://www.facebook.com/darkhan.child