Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/07/2026 19:10

“ЭРСДЭЛГҮЙ ӨВӨРХАНГАЙ” АППЛИКЕЙШНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ, МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

"Эрсдэлгүй Өвөрхангай" аппликейшнээр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлын хэсгийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсэг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж тодруулах болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар арилгуулах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавьж ажиллахаар боллоо.

Иргэн таны ирүүлсэн нэг мэдээлэл эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэх, урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

ЭРСДЭЛГҮЙ ӨВӨРХАНГАЙ - ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦООНООС ЭХЭЛНЭ!

Та харсан эрсдэл, аюултай нөхцөл байдал, зөрчлийн талаарх мэдээллээ "Эрсдэлгүй Өвөрхангай" аппликейшнээр ирүүлээрэй.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 01:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]