07/29/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 00:12
✅Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2075 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Б.Д-оос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.М-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Д нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 10 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Д-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрөөс 4,035,800 төгрөгийг хэсэгчлэн төлүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14833 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Д-г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.