Ministry of Foreign Affairs of Mongolia

10/13/2025 | Press release | Distributed by Public on 10/14/2025 05:04

'Training on ‘Protect Yourself in the Digital Environment’ Conducted'

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь" сэдэвт соён гэгээрүүлэх сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 10,11,12 дугаар ангийн сурагчидтай зохион байгууллаа.

Тус сургалт нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим орчны аюул, эрсдэлийн талаарх мэдлэгийг олгох, цахим хэрэглээг зөв зохистой удирдах, хувийн мэдээлэл болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор явагддаг.

Энэ удаагийн сургалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын: -

"Голомт" цогцолбор сургууль;

- "Эрдмийн оргил" цогцолбор сургууль;

- 109 дүгээр сургууль;

- 119 дүгээр сургууль

зэргийн нийт 300 орчим сурагч хамрагдсан бөгөөд сурагчид цахим орчин дахь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болж, мэдээлэл технологийн зөв хэрэглээний талаар мэдлэг, ойлголтоо тэлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 14, 2025 at 11:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]