01/18/2026 | Press release | Distributed by Public on 01/18/2026 20:04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар нь 1-110 (нэг, нэг зуун арав) дугаар болж өөрчлөгдөн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж эхлээд байна. 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно