08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 20:23
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд урт хугацааны бодит үр дүн, өвийг бий болгох зорилготой "Тал хээрийн төлөвлөгөө" (Steppe Agenda)-г Олон Улсын түвшинд танилцуулж байна.
Энэхүү төлөвлөгөө нь тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр Олон Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ.
✅ Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
✅ Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
✅ Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга
Эхний санаачилга болох "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ыг Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн даргын газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой удирдах, нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг дэмжих ач холбогдолтой юм.
✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй хөрөнгө оруулалт болон ногоон хөгжлийн бодлогыг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй үндэсний болон Олон Улсын санаачилгуудыг стратегийн хөгжлийн өнцгөөс онцлон ажиллаж байна.