09/07/2026 | Press release | Distributed by Public on 09/06/2026 22:29
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний "Явуулын оффис" Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 10-р хороолол "Emart" худалдааны төв, Баянзүрх дүүрэг "Тэнгэр" худалдааны төв, Сүхбаатар дүүрэг "Шангри-ла" худалдааны төв болон Чингэлтэй дүүрэг "Хүчит шонхор" худалдааны төвийн талбайд энэ сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд ажиллаж, иргэдэд төрийн холбогдох үйлчилгээг үзүүлсэн бөгөөд тус байгууллагаас 41 иргэнд сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, 203 иргэнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн дүүргүүдийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд танилцууллаа.
"Явуулын оффис" өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд ажиллаж байна.