09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 22:21
2026 оны 9сарын 5.6 нд Хулд сумын Бүлээн багийн нутагт зохион байгуулагдсан ,,Алагийн тойром,, харваа уухай хангинаж, хур бороо орж байгаль дэлхий баярласан сайхан харваа болж өндөрлөлөө Шагайн харваа нумт харвааны 26 багийн нийт 200 шахам мэргэн харваачид ирж цэц мэргэнээ сорьсноос хувийн цуваа төрөлд Р.Эрдэнэбилэг 1-р байр (Хулд), У.Ганболд 2-р байр (ӨМ), Ч,Алинчбиш 3-р байр( СЦ,)
Багийн төрөлд Мягмар ахлагчтай Сайнцагаан баг 1-р байр (СЦ), Тойвгоо ахлагчтай ЭВ Эе баг 2-р байр (ӨМ,) О.Саранчимэг ахлагчтай Онч баг 3-р байр (Хулд), Д.Энхбаатар ахлагчтай Лусын булаг баг тусгай байр(Луус) тус тус эзэллээ.
Хурууны төрөлд Дэлгэрхэнгай сумын Дэлгэрхангай баг тэргүүн байр, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг дэд байр, Дэлгэрхангай-2 баг удаах байруудад шалгарлаа