Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 22:49

2026 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАНА

2026 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАНА

Баянхонгор аймгийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 2026 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд явуулна.

Шинэжинст суманд 10 дугаар сарын 04 өдрийн өглөөний 09 цагт Соёлын төвд болно.

Цэрэг татлагад хамрагдах иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

Иргэний үнэмлэх,

Цэргийн үүрэгтний үнэмлэх

3х4 хэмжээний цээж зураг 4 хувь,

Эрүүл мэндийн даатгал төлсөн байх

Их, дээд сургууль болон мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй оюутнууд сургуулийн тодорхойлолтыг сургалтын төлбөр төлсөн баримтын хамт бүрдүүлнэ.

Гадаадын их, дээд сургуульд суралцдаг болон гадаад улсад оршин суугаа цэргийн насны иргэд: E-Mongolia системээс Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг (сүүлийн) авсан байна.

⚖️Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон хугацаанд цэрэг татлагадаа хамрагдахыг анхааруулья.

⚖️Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 04:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]