Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2025 | Press release | Distributed by Public on 08/20/2025 06:01

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтаар гишүүн орнууд "25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүнгээр нь "Улаанбаатарын Тунхаглал" баримт бичгийг батална.

Тус уулзалт 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд явагдах бөгөөд өнөөдөр ФЕАЛАК-ын Сангийн Удирдах зөвлөл, улс төр, соёл, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгийн салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдав.

Зүүн Ази, Номхон далайн 16, Латин Америкийн 20 улсыг нэгтгэсэн тус форумыг Монгол Улс 2025-2027 онд бүс нутгаа төлөөлөн Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалж буй бөгөөд 2019 оноос хойш анх удаа Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2025 at 12:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]