01/29/2026 | Press release | Distributed by Public on 01/28/2026 19:29
Бид салбарын бодлого, манлайлал, байгууллагын соёл, ёс зүйн боловсрол, хууль, эрх зүйн орчныг нэг зорилго дор уялдуулан хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа энэ цаг үе дор аймгийн Эрүүл мэндийн газраас "Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлэх - Эерэг, эрүүл ажилтан -Хариуцлагатай байгууллага - Итгэлтэй үйлчилгээ"-г хамтдаа төлөвшүүлэх уриан дор 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын аян зарлан ажиллаж байна.
Аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, АШУҮИС-ийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран "Анагаах ухааны ёс зүй" сэдэвт цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулсан сургалт амжилттай боллоо.
- Тус сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг
- ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Ц.Мөнхнасан
- Аймгийн ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга Б.Энхтуяа нар удирдан зохион байгууллаа.
Тус сургалтаар Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудал, Ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад ЭМГ, АНЭ, Баруун Зуун мод ӨЭМТ, СЭМТөвүүд танхимаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн 57, цахимаар 238 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийт 295 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Сургалтаар одооны мөрдөж байгаа ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн ойлголт, мөрдлөг болгон ажиллах ёс зүйн хэм хэмжээний дүрэм, журмын талаар мэдлэг нэмэгдсэн.
ЭМГ-ын дэргэдэх ЭМЁЗСалбар хороо