Ministry of Foreign Affairs of Mongolia

10/12/2025 | Press release | Distributed by Public on 10/12/2025 22:12

About planting trees

Намрын "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд "БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ийн арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өлгий сумын хэмжээнд Хот тохижуулах албатай хамтран зохион байгуулан ажиллаа. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа төрийн албан хаагчид, иргэддээ болон хамтран ажилласан Хот тохижуулах албаны ногоон байгууламж хариуцсан ажилтнуудад талархал илэрхийлье...

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих, арчлан ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж эхлээд байна.

Баян -Өлгий аймгийн хэмжээнд "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын "БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ийн арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50 метр талбайд мод бут тарих, өмнөх жилүүдэд тарьсан мод бутны усалгаа арчилгааг хийх , хашаа хайсыг засаж сэлбэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу?

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 13, 2025 at 04:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]