Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 21:17

ОЛОН УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2026 оны гуравдугаар сард БНХАУ-ын Ниньбо хотод зохион байгуулагдсан Олон улсын найрамдалт хотуудын хүүхдийн гар зургийн уралдаан (Ningbo International Sister City Children's Painting Competition)-д нийт 1,185 бүтээл ирүүлснээс шалгарсан 209 бүтээлийг Ниньбо хотын Хүүхдийн төв номын санд "Future & Home" нэртэй үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлжээ. ️✨

"Future & Home" сэдвийн хүрээнд байгаль орчин, нийгэм, соёл, технологийн цогц дэвшлээр дамжуулан ирээдүйн гэр орны эерэг өөрчлөлтийг дүрслэн харуулсан, бүтээлч, эерэг, сэтгэл сэргээсэн, шинэлэг найруулгатай бүтээлүүдийг үнэлэн шалгаруулсан байна.

Уралдаанд Монголын Хүүхдийн ордны А.Одонцэцэг багштай Баянзүрх дүүрэг дэх салбар зургийн дугуйлангийн 5 сурагч шагналт байранд шалгарлаа.

Хоёрдугаар байр:

142 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Д.Үжингоо

132 дугаар сургуулийн 3б ангийн сурагч Г.Мөнхзул

Гуравдугаар байр:

142 дугаар сургуулийн 4в ангийн сурагч Б.Сэрчмаа

132 дугаар сургуулийн 3б ангийн сурагч А.Эгшиглэн

132 дугаар сургуулийн 3б ангийн сурагч М.Оюунбилэг

Олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон авьяаслаг сурагчдадаа болон багш А.Одонцэцэгтээ халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 03:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]