08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 00:52
Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдээс материал хүлээн авна.
Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цагаас 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар:
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын 116 тоот өрөө
Сонгон шалгаруулалт: 2026 оны 09 дүгээр сарын 15-30-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдана.
Зорилтот бүлэгт:
-Залуу гэр бүл
-Төрийн албан хаагч
-Ахмад настан
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
-Өрх толгойлсон эцэг эх,
-Олон хүүхэдтэй иргэн
-Малчин иргэд хамаарна.
Тавигдах шаардлага:
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Дорноговь аймагт 5 болон түүнээс дээш жил амьдарсан, байнга оршин суугч, эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн иргэн байх;
-Орон сууцны урьдчилгаа төлбөр, сар бүрийн түрээсийн төлбөр болон ашиглалтын бусад зардлыг төлөх боломжтой, тогтмол орлоготой байх;
-Сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хэмжээ нь өрхийн сарын нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
-Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу төрийн өмчийн орон сууцыг хувьчилж аваагүй байх;
-Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
-Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх;
-Төрийн албан хаагч бол тухайн байгууллагадаа 5-аас дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
-Гэр хороололд амьдардаг бөгөөд инженерийн хангамж бүхий өөрийн өмчлөлийн орон сууцгүй, эсхүл ийм орон сууц өмчилж байгаагүй байх.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1.Иргэний үнэмлэхийн хуулбар буюу цахим лавлагаа /гэр бүлийн гишүүн бүрийн/;
2.Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /тухайн багт хэдий хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байх/ болон улсын бүртгэлийн цахим лавлагаа;
3.Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн хувийн өргөдөл;
4.Орлогоо нотлох баримт бичиг:
-Цалингийн тодорхойлолт;
-Нийгмийн даатгалын лавлагаа;
-Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр эсхүл лавлагаа;
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол татварын тайлан, лавлагаа;
-Орлого олж байгааг нотлох бусад баримт бичиг;
5.Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай, бие даасан тохилог сууц эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа.
Дээрх шаардлага нь дараах иргэнд хамаарахгүй:
-Ашиглалтын шаардлага хангахгүй, нураах тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан орон сууц өмчлөгч;
-18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамт орон сууц өмчилж байсан иргэн;
6.Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолт;
7.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
8.Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолт;
9.Залуу гэр бүл бол:
-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
-Эсхүл эдгээрийн цахим лавлагаа;
10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол:
-Халамжийн дэвтэр;
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт;
-Эрх бүхий байгууллага буюу Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын лавлагаа;
11.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл бол хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, холбогдох баримт бичиг эсхүл цахим лавлагаа;
12.Өрх толгойлсон эцэг, эх бол:
-Өрх толгойлсон эцэг, эх болохыг нотлох баримт бичиг;
-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
-Холбогдох бусад баримт бичиг;
-Эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа;
13.Банк, санхүүгийн байгууллагад зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол тухайн байгууллагын зээлийн тодорхойлолт. Зээлийн төлбөрийг төлсний дараах өрхийн үлдэх орлого нь журамд заасан орлогын шалгуурыг хангасан байна.
-Холбоо барих утас:
-Материал хүлээн авах: 91213311
-Зөвлөгөө мэдээлэл өгөх: 91995662, 99206066, 88954115