08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 19:25
Монголын Хүүхдийн ордон-II буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монголын Хүүхдийн ордны захиргааны алба өдөр тутмын үйл ажиллагаагаа өргөжүүлэн, уртасгасан цагаар ажиллаж байна.
Шинэ ордны сургалт, лаборатори, студи, инновацын танхимуудын үйл ажиллагааг төлөвлөх, өрөө тасалгааны зориулалт, тоног төхөөрөмжийн хуваарилалтыг нарийвчлан боловсруулах, сургалтын хөтөлбөр болон аюулгүй ажиллагааны зохицуулалтыг бэлтгэх зэрэг олон чиглэлийн ажил өрнөж байна.
Тун удахгүй Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон үүд хаалгаа нээж, хүүхэд бүрийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаан, технологийн сонирхлыг хөгжүүлэх шинэ эрин үеийг эхлүүлэх болно.