Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 19:28

“БАРУУН БҮС”-ИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ХОВД АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ.

Тус сургалтад:

Увс аймгаас - 13

Говь-Алтай аймгаас - 12

Баян-Өлгий аймгаас - 12

Ховд аймгаас - 14

нийт 53 багш, үүнээс хөгжмийн 6, биеийн тамирын 4 багш оролцож байна.

Сургалтын үйл ажиллагааг Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалаг нээлээ.

‍ Сургалтыг бага боловсрол, хөгжим, биеийн тамирын чиглэлийн 7 үндэсний сургагч багш удирдан зохион байгуулж байна.

- БЕГ-ын СХХҮХ-ийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхбаатар

- Увс аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ц.Оюундэлгэр

- Ховд аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах арга зүйч Э. Бат-Эрдэнэ

- Говь- Алтай аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах арга зүйч Д.Цэрэндорж

- Баян -Өлгий аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах арга зүйч А.Бауыржан

- Номт сургуулийн хөгжмий багш Г.Наранзул

- Прогресс сургуулийн биеийн тамирын багш П. Гэрэлмаа нар сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллаж байна.

Сургалтын зорилго:

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн бүсийн сургагч багш нарыг бэлтгэх юм.

Сургалтын үр дүнд багш нар суралцагчийн:

эх хэл, бичиг үсэг

математик

шинжлэх ухаан

биеийн тамир, эрүүл мэнд

сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдал зэрэг суурь чадамжийг хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголттой болж, сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга зүйн санаа, шийдэл боловсруулах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 01:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]