Сургууль, цэцэрлэгийн хоол нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах үйл явцад чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхээс эхлээд хадгалах, олгох хүртэлх бүхий л үе шатанд чанар, аюулгүй байдлыг хангах тодорхой шаардлагыг стандартчилсан байдаг.
✅Тухайлбал MNS 7005:2023 "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" стандартын 4.8 -д Агаар сэлгэлтийн систем нь хүчин чадалдаа тохирсон, мэргэжлийн байгууллагаар суурилуулсан, БНбД31-25-22, БНбД31-24-22-т заасан шаардлагыг хангасан байh бөгөөд агаар сэлгэлтийн системийг цэвэрлэхэд хялбар, зэвэрдэггүй материалаар хийсэн, уур, хиншүү, чийг гаргах тоног төхөөрөмжийн чанх дээр агаар сорох хоолой бүхий төхөөрөмжийг суурилуулсан байна гэсэн бол 4.9 -д Хоол үйлдвэрлэлийн өрөө, хооллох танхимын агаар сорох систем нь барилгын үндсэн агааржуулалтын системээс тусдаа байна гэжээ.
Харин 4.13 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах тусдаа хаалгатай, тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломжтой байхыг тусгаж өгсөн байдаг.
Та MNS 7005:2023 стандартыг дараах QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж аваарай.